2012-05-30,20:20

Daalgawraa sain hiigeerei


Зуны амралтын хугацаанд хийх даалгавар 1е анги 1 Монгол хэл Даалгавар1. Эх зохион бичнэ 30-40 үгтэй . 1. Миний хайртай амьтан 2. Миний эх орон 3. Таван хошуу мал 4.Миний гэр бүл 5.Манай анги 6. Миний дуртай хичээл 7. Миний найз 8. Миний дуртай зүйл 9.Манай сум 10. Миний хүндэлдэг хүмүүс Даалгавар2. Монгол хэлний цагаан номны 1-р ангийн цээж бичих эхээс болон дурын эхээс 10 эх сонгоод хуулан бичнэ. Даалгавар3 Эхээ цээжээр бичнэ Даалгавар4. Эхээсээ эр,эм үг түүх, урт хос эгшигтэй үг түүх, үеэр таслан бичих дасгалыг эх болгон дээр хийгээрэй. Даалгавар5. Авиа, үсгээр задлах болон эгшиг гийгүүлэгчээр ялган бичих дасгалыг эх болгон дээр хийгээрэй. Даалгавар 6 Нүдлэн цээжлээрэй. Эгшиг үсэг а,э,и,о,у,ө,ү 13 Туслах эгшиг я,е,ё,ю,й,ы, 35 20 Эгшигт гийгүүлэгч м,н,г,л,б,в,р Заримдаг гийгүүлэгч ц,ж,з,с,д,т,ш,ч,х Онцгой дөрвөн гийгүүлэгч п,к,ф,щ 2 Тэмдэг үсэг ь,ъ 2. Математик Даалгавар1. Өгсүүр өөд номын дасгалыг дэвтэртээ үйлдэл хийж зөв бодоорой. Бүх дасгалыг хийж дуусгана. Бусад даалгавар Даалгавар 1. 2-р ангид Монгол хэл, Математикийн хичээлд Авирмэдийн Баяжих багшийн 1-2 анги гэсэн номыг хэрэглэнэ. Даалгавар 2 Дүрэмт хувцас хөвгүүд- цагаан цамц, хар өмд, жилетка охид - цагаан цамц, хар юбка Биеийн тамирын хувцас болон бусад хичээлийн хэрэглэлээ бэлдэж ирнэ.
бичсэн: Tawtai morilno uu төрөл: Гэрийн даалгавар | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 347

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)