2012-03-23,15:17

Цээжээр бичээрэй

1.Аргаль Аргаль нь зэрлэг хонь юм. Манай орны Говь-Алтай, Монгол Алтай, Хангайн нуруу түүний салбар уулсаар амьдардаг.Манай орны Дархан цаазтай амьтан юм.Эр нь том, эм нь жижиг эвэртэй байдаг бөгөөд эрийг нь угалз, эмийг нь аргаль гэнэ.Угалзын биеийн жин нь дунджаар 200кг юм.
2.Сүүдэр Шувууны үүрэн дээр миний хүү сүүдрээ тусгаж болохгүй юм шүү, эх нь голдог юм гэж ээж минь дандаа захидаг.Энхрий үрээ эх нь голохыг би мэднэ.Хөөрхий тэр нялх амьтныг эх нь голвол хөөрөх жигүүр яаж ургах вэ дээ.Эхийн сэтгэл гэдэг тунгалаг ариухан байдаг билээ.
3.Тайхар чулуу Эрт цагт аварга могой газраас цухуйн хамаг амьтныг айлгаж байв.Тэр үед Батбилэг гэдэг хүчтэн Булган уулын оройг авч могойн тогой уруу шидэж түүнийг даржээ.Харин аварга том могойг дарсан тэр чулууг одоо Тайхар чулуу гэж нэрлэдэг.
4.Сонгино Сонгино бол олон настай ургамал юм.Сонгино хадтай ууланд элбэг ургана. Алтайн сонгинын хальс улаан бор өнгөтэй. Зэрлэг сонгинотой хоол их амттай.Бас витамин элбэг тул биенд ашигтай.Сонгиноор эм бэлтгэж зарим өвчнийг эмчилдэг.
5.Ган гачиг Олон хоногоор хурц нар шарж хур чийг дутагдахад ган гачиг болно.Гангийн үед борооны үүл, манан, буданг халуун үргэлж хөөнө.Гангцхүү зөөлөн зүс бороо тайлна. Гантай жил голын өлөнг ашиглана. Ган нь байгалийн гамшигт үзэгдлийн нэг юм. 6.Ёл Тасаас том цагаан толгойтой, шаравтар гэдэстэй. Махчин шувууг ёл гэнэ. Ёлын ходоодоор хийсэн эм байдаг. Ходоодны шүүс муудахад түүнийг уудаг юм.Ёл хадан хясааны энгэрт үүрээ засна.
7.Хайрга Голын зах хаялгаар байх элснээс том, чулуунаас багыг нь хайрга гэнэ.Хайргыг барилгын материал болгоод ашиглана.Цементтэй хольж бетон цутгана.Голын хайргыг усны долгион элээж, мөлгөр бөөрөнхий болгоод өнгө.
8.Голио Голио бол царцааны төрлийн нэг зүйл шавьж юм.Түүнийг туниа муутай тэмээлзгэнэ зэрэг бусад шавжтай жишихэд том голигор гэдэстэй тул голио гэж нэрлэдэг биз ээ. Царцаа, дэвхрэг, голио цөм хиаг ногоо, навч нахианы шимээр хооллоно.
9.Ой Ойгоор зугаалах сайхан.Ойд ойртоход алсаас анхилуун сайхан үнэр ханхална.Уужим амьсгал цээжийг онгойлгоно.Ойд ормогц зүйл зүйлийн уянгалаг жиргэлт сонорыг баясгана.Өнгийн цэцэг алаглан нүд хужирлана.Түүний дотор жимсгэнэ, мөөг, самар цөм бий. 10.Цана Бид өвлийн улирал болохоор цанаар гулгадаг.Хөлдөө бэхэлж , цасан дээгүүр гулгаад түргэн хурдлах хэрэглүүрийг цана гэнэ.Улнаас цанаар гулган буухдаа болгоомжтой буух хэрэгтэй.Манай оронд цанын спортоор хичээллэдэг хүмүүс олон бий. Би цанаар гулгах дуртай.
11.Бороо Хурын үүлнээс дусал дуслаар буух тунадсын усыг бороо гэнэ.Би бороо орохоор бороонд гүйх дуртай. Бороог аадрын, ширүүн, намираа, зөөлөн, шиврээ, зүс бороо гэж ялган нэрлэнэ.Бороо орсоны дараа солонго татна.Бороо орохоор цэцэг, навч дэлгэрдэг билээ.
12.Намар Уулын мод шарлана.Ургамал ногоо гандана.Хөнгөн салхи сэвэлзэнэ.Голыг ус жирэлзэнэ.Усны зах зайрмагтана. Усны шувууд буцаж халуун орныг зорино. Хадланчид тариа будаагаа хурааж авна. Амьтад ичээндээ орж бид өвлийн бэлтгэлээ хангана. 13.Малгай Малгай бол хүний гадуур хувцасны нэг юм.Хүмүүс жилийн дөрвөн улиралд хувцсаа тохируулж өмсдөг. Өвлийн хүйтэнд малгай өмсөхгүй явж болохгүй. Тэгвэл эрүүл мэндэд муу нөлөөтэй. Малгайгаа газар тавьж болохгүй.
14.Хус Манай орны ойд хус элбэг ургадаг.Хус навчлах нь хаврын урин цаг болж байгааг хэлнэ.Хусыг бусад модноос ялгахад хялбар байдаг. Хус мод цагаан холтостой, ногоон навчтай байна. Хус модыг олон зүйлд хэрэглэдэг.
бичсэн: Tawtai morilno uu төрөл: Бие даалтын даалгавар | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 312

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)